КОММЕНТ БИЧЭЭД НЭГ ТӨГРӨГ Ч ХАНДИВЛАГДАХГҮЙГ АНХААР

КОММЕНТ БИЧЭЭД НЭГ ТӨГРӨГ Ч ХАНДИВЛАГДАХГҮЙГ АНХААР

1 пост = 1$, 1 коммент = 50цент нтр гээд ханш хандив тусламж хүссэн, гуйсан, шаардсан заасан постууд их харагдах боллоо. Энэ бол ор үндэсгүй худлаа зүйл гэдгийг сануулъя. Бүгдээрээ ингэж бичиж, хаштаг хийж байгаа нь Reach-ийг өсгөх байдлаар хандив өгөх хүмүүст мэдээллээ өргөнөөр хүргэж байгаа хэлбэр юм.

Харин цахим орчинд шууд пост, коммент бичээд л, шэйр хийгээд л мөнгө өгөөд байна гэсэн буруу ойлголт газар авлаа. Үүнээс үүдэн коммент л биччихвэл туслаж байна хэмээн гол анхаарлаа пост комментэд хандуулснаар мөнгөн тусламж үзүүлэх явц удааширч, багасах магадлал өндөр байна.  

Мөн дэлхийн томоохон спортын эмнэлэг/байгууллага хаштаг тоолж байгаад эмчилгээнд оруулах эсэхээ шийднэ гэдэг ч худлаа гэдгийг сануулъя. Тийм азтай тохиолдол байлаа ч тэр нь хаштагаас шалтгаалахгүй учир мөнгөн тусламж дэмжлэг үзүүлэх нь хамгийн том тус юм.  

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх