МОНГОЛ ОРНООРОО АЯЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГАСАН УУ? ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУДЫН МАРТРУТТАЙ ТАНИЛЦАНА УУ?

МОНГОЛ ОРНООРОО АЯЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ГАРГАСАН УУ? ҮЗЭСГЭЛЭНТ ГАЗРУУДЫН МАРТРУТТАЙ ТАНИЛЦАНА УУ?

Монгол орноороо аялах төлөвлөгөө

 

Урин дулааны улирал бол Монгол орны үзэсгэлэнт газруудыг үзэхэд хамгийн тохирмжтой үе билээ. Тиймээс хүмүүс зуны саруудад амралтаа авч, байгалийн өнгө, зүс бүрэн тэгширсэн цагийг хотоос гадуур өнгөрөөх хүсэлтэй байдаг. Тэдгээр хүмүүст зориулж аяллын маршрутаа зохиоход хэрэг болох зөвлөгөөг хүргэж байна.

Монгол орноор тойрон аялахад хэрэг болох маршрутуудыг энд бид үзүүлсэн байгаа.

Хамгийн түрүүнд зорилгоо тодорхойл

Таны аяллын зорилго юу вэ? Адал явдал уу, эсвэл амарч, тайвшрахад хэрэгтэй аялал уу? Зарим хүмүүс соёлын өвтэйгээ танилцах гэж замд гардаг бол ихэнх нь өөрийнхөө эрч хүчийг нөхөх зорилготой байдаг.

Төв хэсэг

Монгол орны төв хэсэгт орших Өвөрхангай, Архангай аймгуудаар аялах

Орхоны хөндий, Архангай аймагЮу үзэх вэ?: Элсэн тасархай, Орхоны хүрхрээ, Хөшөө цайдам, Өгий нуур, Цогтын хар балгас, Хөгнө Хаан уул, Өвгөн хийд, Эрдэнэ Зуу хийд, Хар Хорин болон Орхоны хөндий, Төвхөн хийд

Юу хийх вэ?: Байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын газруудаар амарч, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад орсон Орхоны хөндийгөөр аялна. Монголын анхны эзэнт гүрний төв Хархорин хотын туурин дээр баригдсан Эрдэнэ Зуу хийд үзэх, Өгий нууранд сэлж, завиар зугаалан, загас барина.

Яаж очих вэ: Улаанбаатар - Элсэн тасархай - Хар Хорин/Эрдэнэзуу - Төвхөн хийд, Орхоны хүрхрээ - Хөшөө цайдам - Өгий нуур - Цогтын хар балгас - Улаанбаатар. Нийт аяллын турш ойролцоогоор 1500км машинаар аялна.

 

 

Зүүн хэсэг

Монгол улсын Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймгуудаар аялах

Хамарын хийд, Дорноговь аймаг

Хамарын хийд, Дорноговь аймаг

Юу үзэх вэ?: Хамарын хийд буюу Энергийн төв, Ганга нуур, Алтан овоо, Дуут нуур, Шилийн богд, Талын агуу, хөргийн хөндий, Хар зүрхний хөх нуур, Балданбэрээвэн хийд, Хөргийн хөндий

Юу хийх вэ?: Говийн догшин ноён хутагт Д.Равжаагийн музейг сонирхох, өглөө эртлэн босч мандах нарыг харна. Хамарын хийдийн орчим дахь "Дэлхийн энергийн төв" гэгддэг Шамбалын орноор зочилж, бие, сэтгэлийнхээ эрчим хүчийг дүүргэж авна. Мөн Баянзүрх хайрхан буюу "хүсэл"-ийн Хар ууланд очин нэгэн сайхан өдрийг өнгөрөөж болно. Сүхбаатарт Ганга нууранд чуулдаг хунгийн чуулган үзэх, Молцог элсэнд үлгэрийн юм шиг орчинд говийн шөнийг өнгөрөөх, удамт сайн Дарьганга дархчуудтай биечлэн танилцах боломжтой. Мөн Чингисийн алтан ургийн хүн чулуудын чуулбар болсон Хөрөгийн хөндийг үзэх, бусад байгалийн цогцолборт газруудаар аялна.

Яаж очих вэ?: Улаанбаатар - Хар зүрхний хөх нуур - Балданбэрээвэн хийд, Хэнтий аймаг - Сүхбаатар аймаг - Алтан овоо - Шилийн богд - Талын агуу - Дуут нуур - Дорноговь - Хамрын хийд - Хүслийн хар уул - Улаанбаатар. Нийт аяллын турш ойролцоогоор 2000км машинаар аялна.

 

 

Өмнөд хэсэг

Монгол орны өмнөд хэсэгт орших Дундговь, Өмнөговь аймгийн говийн их дархан цаазат газруудаар аялах

Хонгорын элс, Өмнөговь аймаг

Хонгорын элс, Өмнөговь аймаг

Юу үзэх вэ?: Бага газрын чулуу, Цагаан суварга, Баянзаг, Шивиртийн ам, Молцог элс, Хонгорын элс, Онгийн хийд

Юу хийх вэ?: Байгалийн дархан цаазат газраар аялж, ховор амьтдыг харан, үлэг гүрвэлийн өлгий нутаг болох палеонтологийн ховор олдворууд олдсон Баянзаг, Цагаан суварга гэх мэт дэлхий дахинд алдаршсан газруудад очно. Мөн элсэн манхнаар тэмээтэй зорчих болно.

Яаж очих вэ?: Улаанбаатар - Дундговь / Бага газрын чулуу - Цагаан суврага - Даланзадгад хот - Хонгорын элс - Баянзаг - Онгийн хийд - Элсэн тасархай - Улаанбаатар. Нийт аяллын турш ойролцоогоор 2300 км машинаар аялна. Онгоц: УБ -Даланзадгад -УБ

 

 

Хойд хэсэг

Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудаар аялах

Улаан цутгалан, Өвөрхангай аймаг

Улаан цутгалан, Өвөрхангай аймаг

Юу үзэх вэ?: Амарбаясгалант хийд, Уран тогоо, Хөвсгөл нуур, Жаргалантын халуун рашаан, Тэрхийн цагаан нуур, Эрдэнэ Зуу хийд, Элсэн тасархай, Тэрхийн цагаан нуур

Юу хийх вэ?: Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, түүхийн дурсгалт сүм, музейнүүд үзнэ. Сөнөсөн галт уулын тогоо буюу Уран тогоонд очиж, Хөвсгөл нуурын эрэгт амарч, хөгжмийн фестивальд оролцонгоо цаатан ястны хот айлаар зочлох ба нуурын мандлаар завиар зугаалж, морь унах болон загас барих гэх мэт олон зүйлс хийнэ.

Яаж очих вэ?: Улаанбаатар - Элсэн тасархай- Хар Хорин/Эрдэнэзуу - Тэрхийн цагаан нуур - Жаргалантын халуун рашаан - Хөвсгөл аймаг - Хатгал сум - Уран тогоо - Амарбаясгалант хийд - Аглаг бүтээлийн хийд - Улаанбаатар. Нийт аяллын турш ойролцоогоор 2500 км машинаар аялна. Онгоц: УБ - Мөрөн - УБ

 

Хайртай дотны хүмүүстэйгээ эх орныхоо гайхамшигт сайхан нутаг орноор ая тухтай аялаарай.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх