Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай монгол залуусыг бэлтгэн боловсруулахад хувь нэмэр оруулах төдийгүй хүүхэд багачууд, оюутан , залуучуудын боловсрол мэдлэгт анхаарал хандуулж тэдний өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд бодитоор хувь нэмэр оруулах тэдний дуу хоолойг нийгэмд хүргэх , нийтлэг нэгдсэн эрх ашгийг хамгаалах зорилготой 55 төрийн бус байгуулгуудыг нэгтгэсэн залуучуудын нэгдэл юм.
МОЗН 2019 оны 6сарын 1 нд эх үрсийн баярыг тохиолдуулан уламжилал болгон зохион байгуулдаг "Инээж Буй Хүүхэд Хамгийн Хөөрхөн " уриан дор 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй хүүхэд багачуудаа баярлуулах сайн үйлсийн аянаа амжилттай зохион байгууллаа. Урьдны жилүүдээс онцлогтой нь төрийн болон төрийн бус олон байгууллагуудтай хамтран ажиллаж эрх нь зөрчигдөж хүчирхийлэлд өртөж өөр бусад нийгэмд цочрол болсон санаатай гэмт халдлагуудын золиос болж хамгааллын түр байруудад харьяалагдах хүүхдүүд , мөн хотын 6 дүүргийн алслагдсан гэр хороололын захын эмзэг, нэн ядуу өрх, зорилтод бүлгийн, цагаан даваа, улаан чулуут орчмын 1200 гаруй хүүхэд багачууд бяцхан дүү нараа баярлуулсанаараа онцлогтой боллоо.
Энэ жилийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан Монголын Оюутан Залуучуудын Нэгдлийн удирдах зөвлөлийн гишүүд, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр, Сүхбаатар дүүргийн хүүхэд гэр бүл залуучуудын хэлтэс , Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1, 2 - р хэлтэс , Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Баянгол дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид , болон албаны бусад хүмүүс нэгдэн оролцсон байна. Мөн дээрх үйл ажиллагаагаа уламжилал болгон зохион байгуулдаг бөгөөд өөрийн байгуулгын эрхэм зорилгын хүрээнд нийгэмд гэмт халдлага, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эрх зөрчигдөж байгаа хүүхдүүдээ хамгаалах тэдний дуу хоолой болох хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль болон гэр бүлийн тухай хуулийн өөрчлөлт шинэчлэл дээр санал бодлоо тусгуулах тал дээр бодитоор ажиллаж байна.
МОЗН-ын Ерөнхийлөгч Д.Батзоригийн зүгээс хамтран ажилласан бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг уул.мн сайт уламжилж байна. Хүүхдийн төлөөх сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай . Хийхээрээ биш , хийснээрээ бахархая. Монголын Оюутан Залуучуудын Нэгдэл
Нийт 0