Монголчууд бид аливаа өвчнийг урьдчилан оношилж, эрт илрүүлэхээс илүү хожимдсон хойно нь эмчлүүлэх гэж өвчлөлд нэрвэгддэг сул талтай. Ялангуяа нийгмийн дундажаас доогуур давхаргын амьдралтай иргэд урьдчилсан оношлогоо, шинжлэгээнд бараг хамрагддаггүй гэж хэлж болно. Харин Д.Сарангэрэл сайд Эрүүл Мэндийн салбарыг удирдах болсоноор хийсэн чухал ажлуудын нэг нь эрт илрүүлэг, үнэгүй оношлогоо, шинжилгээнд иргэдийг нийтээр нь хамруулах бодлогыг хэрэгжүүлсэн явдал байлаа. Мөн саяханыг хүртэл хэрэгжсэн хүүхдийн амны хөндий, шүдийг үнэ төлбөргүй эмчлэх хөтөлбөр нь хүүхдүүдийн хожмын эрүүл мэндийг хамгаалсан чухал ажил байсанд нийтээрээ талархаж байгаа.
Үүнтэй адил нийт хүн амын дунд эртнээс нууцлаг байсан сүрьеэгийн халдваржилтийг энэ аргаараа илрүүлж чадаж байгаа явдал нь нийгмийг ноцтой цочролд хүргэлээ. Харин сонгууль ойртсонтой холбоотойгоор үүн дээр дөрөөлж улс төржиж, тод харагдах гэсэн хүмүүсийн аминчхан үйлдэл нь улс төрийн сүрьеэ мэт муухай харагдана. Аминчхан гэж тодорхойлсоны учир:
Үнэхээр халдвар авсан хүүхдүүдэд сэтгэл зовниж байсан бол Ж.Амарсанаа нь өдийг хүртэл нууц байсан халдварыг зоригтойгоор илрүүлсэн яамныханд талархах ёстой. Одоо харин юунаас болов, яаж эмчилгээнд хамруулах уу, дахин ийм зүйл гаргахгүй байх тал дээр яах ёстой гэх мэт санал санаачилгыг хүргүүлэн хамтран ажиллах ёстой байлаа. Харамсалтай нь асуудлыг үндэсээр нь шийдэхийг боддоггүй улс төрч л хэлбэр дээр гол анхаарлаа өгч популизм хийдэг. Гэвч Ж.Амарсанаа улс төрч мөн бил үү эсвэл улс төрийг ашиглаж бизнесийн ашиг хонжоо олдог нэгэн бил үү.
Нийт 0