1. Төмсний чипс
Төмсийг халуун хэмд боловсруулахад акриламид гэх бодис ялгардаг. Энэ бодис хавдар үүсгэгч юм. Чипс нь давс, натри ихтэй учир цусан дахь холестрины хэмжээг ихэсгэнэ. Давс ходоодны хавдар үүсгэгч гэдгийг мартаж болохгүй.
2. Гурил
Бүхэл үрийн гурил биш л бол гурилан бүтээгдэхүүнээс татгалзаж байхыг зөвлөе. Учир нь буудайг гурил болгон боловсруулах явцад ихэнх шим тэжээл, ширхэглэг чанараа алддаг. Нүүрс ус их хэмжээгээр агуулагддаг учир элгийг гэмтээж инсулины хэмжээг өсгөдөг.
3. Сахар
Байнга сахар хэрэглэдэг хүний элэг гэмтээд зогсохгүй чихрийн шижинтэй болохын үндэс. Мөн төв мэдрэлийн системд сөрөг нөлөөлж илүүдэл жинтэй болгодог. Цэвэр сахар нь жимс, зөгийн баланд агуулагддаг болохыг сануулъя.
4. Сүү
Хүний бие нас ахих тусмаа сүүнд агуулагддаг лактозыг боловсруулах чадвараа алддаг. Тэгсэнээр гэдэс дүүргэнэ, үрэвслийн явцыг дэмжинэ. Үйлдвэрийн сүүг гашлах явцыг нь багасгахын тулд хольц оруулдаг. Юу хольдогийг нь хэрэглэгчид мэдэхгүй. Ямартаа ч үйлдвэрийн сүүнээс шимэгч хорхой, антибиотик ч илэрч байсан билээ.
5. Пончик
Гурил, сахар, тос гурваар хийдэг болохоор тэр чигтээ л хоол биш хор болох аюултай. Чихрийн шижин, зүрхний шигдээсээс хол байхыг хүсвэл пончикийг бүү ид
6. Түргэн хоол
Түргэн хоолны газрууд хоолоо хурдан болгохын тулд конвеер гэгч зүйл ашигладаг, энэ нь хоолны чанарыг эрс муутгадаг байна. Бүрэн ханасан тос,глютамат натрийн эмжээ ихэсч таны нүдэнд харагдахгүй гүн хордлогыг түргэн хоолны газрууд өгдөг
7. Хийжүүлсэн ундаа
Сахар ба химийн бодис танд ямар ч шим тэжээл өгөхгүйгээр барахгүй биед байх ашигтай микро элемент, хэрэгтэй бодисуудыг гадагшлуулдаг. Ясанд хүртэл нөлөөлж кальцийг гадагшуулдаг. Дахиж уух хүсэл төрүүлэх үүднээс донтуулах бодисын найрлага хийдэг. Нэг лааз хийжүүлсэн ундаад 9 халбага сахар, 30-55 мг сульфит болон кофеин агуулагддаг ажээ.
8. Лаазалсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн
Хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь натри, нитрит гээд химийн бодисоор дүүрэн учраас ямар ч шим тэжээлгүй. Нитрат нь хүний биед ороод нитрит болон хувирдаг тул шулуун гэдэсний хорт хавдарын үндэс болдогийг Америкийн хавдар судлалын институдаас зарлажээ.
9. Бэлэн хоол
Бэлэн гоймонд агуулагдах давс, натрийн хэмжээ нь нэг өдрийн хэрэгцээнээс хэд дахин их байдаг. Натрийн хэмжээ ихсэх бүрт ус хуримтлуулж цусны даралтыг доголдуулдаг. Зүрхний шигдээс болох аюултай.
10. Маргарин
Хүний биед шингэдэггүй транс тос маргаринд их хэмжээгээр агуулагддаг. Мөн холестрины хэмжээг ихэсгэх бөгөөд судсанд сөрөг үр дагавартай.
Нийт 0