УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.05.13/ хуралдаанаараа гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулан батлах нь зүйтэй гэсэн шийдвэрт санал нэгдсэн байна. Намын бүлгийн зүгээс нийгмийн итгэлцлийг бий болгох үүднээс 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлэн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд арилжааны банкуудаар дамжихгүй байх хатуу зохицуулалт хийх аж.
Судалгаагаар улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг бөгөөд “Итгэлийн зээл”-д гурван сая иргэн хамрагдах боломжтой гэж үзжээ. Гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл”-д Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн хамрагдах боломжтой бөгөөд хугацаа хэтэрсэн зээлгүй, өөр зээлдэгчийн батлан даагчаар бүртгэгдээгүй байх шаардлага тавих аж. Түүнчлэн өрхийн аж ахуй болон бичил бизнесийг эрхэлж байсан төсөл хөтөлбөртэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй этгээд зээлийн батлан даагчаар орох юм байна.
Нийт 0