3-р ангийн охиныг хүчирхийлж, амийг нь хороогоод ууланд булсан жигшүүрт хэрэг гарчээ

3-р ангийн охиныг хүчирхийлж, амийг нь хороогоод ууланд булсан жигшүүрт хэрэг гарчээ

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумаас дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цагийн үед ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагч Бибишийн Ундармаа охин алга болсон талаар бид мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр  хэргийг үйлдсэн байж болзошгүй 30 гаруй насны этгээд нь охиныг Улаанбаатар хотод авчраад хүчирхийлж, цогцсыг нь ууланд булсан байжээ.

Дээрх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Мөрдөн шалгалтын ажиллагаа явагдаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өглөө.

Охины эцэг эхийнх нь хэлснээр, охин тухайн өдөр гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад, 18:00 цагаас хойш сураггүй болжээ. Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан аж. Харин аав нь гэртээ ирээд, охиноо дуудахаар очиход талбай дээр харагдаагүй тул ойр хавийн айлуудаас сураглаж эхэлсэн байна.Улмаар охиноо алга боллоо хэмээн хуулийн байгууллагад хандсанаар эрлийн ажиллагаа орон даяар эхэлсэн юм.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх