Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр болон ГХ-ны сайд Д.Цогтбаатар нар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн Флорида дах эдлэнгийн ойролцоо түүний хөрөг бүхий өрөөнд зургаа авахуулсан талаар 4-р сарын 21-ний өдрийн Флорида дах “Палм Бийч Пост” сонинд нийтэлжээ. Трамп түр амралт аваад Флорида дах эдлэндээ ирсэнтэй энэ явдал давхацсан нь Монголын сайдууд түүнийг барьж авч уулзахаар ирсэн гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.
Монгол улс Гуравдагч хөршийн акт буюу Монголын ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүй нийлүүлэх тухай хуулийн төсөл эрчимтэй лоббидож байгаатай холбоотой болов уу хэмээн америкчууд таамаглаж байна. Энэ талаар ихэд сонирхон мэдээлэл авахаар “Майами Пост” сонингоос манай ЭСЯ руу хандсан байна.
Монголын сайдууд Америкийн ерөнхийлөгчийг “ангуучилж” байх энэ үеэр ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Пхеньянд айлчилж байгаа нь бас сонирхол татаж байна
Нийт 0