Монголын Үндэсний бөхийн холбооноос хаялцах барьцыг сонгуулахгүй байхаар шийдвэрийг өнгөрөгч сард гаргажээ. Үндэсний бөхийн хорхойтнуудыг талцуулдаг байсан хаялцах барьцыг дөрөв, тавдугаар сарын барилдаанд туршихаар болсон байна. Тухайн хоёр бөхийн барилдаан удааширсан тохиолдолд давхар шуудагдсан барьцнаас барилдуулах аж. Энэ барьцаас хаялцаагүй тохиолдолд хэнийх нь талаар барилдахыг шодон, давхар шуудагны барьц олгох /учраа бөх нь ямар нэгэн барьц авахгүй/-оор болжээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард Бөхийн өргөөнд долоон барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний барилдаан нь ирэх ням гаригт Ардчилсан намын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох юм байна.
Нийт 0