Хуульгүй алтныхан гэгдэх газар сийчиж алт олборлогчдын балмад үйл явдалууд хөвөрсөөр. Саяхан 4 ажилчин нь ажлын талбай дээрээ нурангинд дарагдаж нас барсан Эко алтан заамар компаний нэгэн ажилчинтай уул.мн сайтын сэтгүүлч ярилцлага хийлээ. Уг ажилчин нэрээ нууцлахыг хүссэн тул манай сайт мэдээллийн эх сурвалжаа, мөн ярилцлага хийсэн сэтгүүлчийн нэрээ нууцалсан болно.
Уул.мн:
Сайн байна уу? Осол болсон өдөр та хаана байсан бэ, юу болсон талаар товчхон ярьж өгч болох уу?
Ажилчин:
Та миний нэрийг нууцална гэсэн биздээ? Би тэр үед хаана байсныгаа хэлчихвэл намайг мэдчихнэ шүү дээ. Тийм болохоор хэлэхгүй. Би өөрийгөө эрсдэлд оруулмааргүй байна. Хэл ам, гай барцад ихтэй ч гэсэн энэ байгууллага миний хоолоо олж иддэг газар. Хүний амьдрал шүү дээ. Тэгээд ч би ослыг өөрийнхөө нүдээр хараагүй. 2-р сарын 28-нд болсон асуудал. Гэнэт ажилчдын станцаар уурхайн хана нурж байна гээд л орилолдоод байсан. Анх хүн дарагдсан байх вий гэдэг яриа хамгийн түрүүн гарахад ажилчдад мэдээлээгүй. Хүн амьтан дарагдаагүй нь аз, гайгүй өнгөрлөө гээд байсан. Яагаад бид нараас нууцлаад байсныг мэдэхгүй.
Уул.мн:
Тэр нуралт болох эрсдэлийг танай компаний удирдлагууд тооцоолж байсан болов уу? Та нар ер нь гадарладаг байсан уу?
Ажилчин:
Бүгд мэдэж байсан. Хэн ч харсан ойлгомжтой байсан. Карерийн хана нурдаг талын хойт хэсэгт холгүй усан сан байдаг. Тэр нь нэвчсээр байгаад хана нурах үндэслэл болсон хэрэг. Ер нь бол манай мастер, операторууд бүгд энэ одоо хэзээ хэзээгүй нурах гээд байгааг мэдэж л байсан. Яг тэр өглөө нь бас л манай операторууд мастертаа хэлж байсан байна лээ. Бүр komatsu pc 2000 e55 гэдэг экскений оператор энэ хана нурах гээд байна, би орж ухалт хийхгүй гэсэн байна лээ. Дараа нь манай ажилчид тухайн болсон явдлын талаар дотроо зөндөө л ярьна даа. Манайхны ярьж байгаагаар бол уурхайн дарга Ганбаа гэж нэг орилоо, онгироо новш байдаг юм. Тэрний дүү нь тийшээ орж ухалт хийх ёстой байсан юм байна лээ. Тэгээд дүүгийнхээ оронд өөр оператор оруулах гэхэд нөгөөдүүл нь айгаад орохгүй гээд байхаар нь: “Сүртэй п**да вэ, наатхандаа амь даатгалыг нь бичиж өгөөд доош нь оруул” гээд байсан гэсэн. Тэгэхээр нурах аюулыг нь мэдэцгээж л байсан байгаа биздээ. Тэгсэн хэрнээ дүүгээ оруулахгүй өөр хүн оруулах гээд байсан нь зэвүүн байгаа байхгүй юу. Ажилчдын дундах л яриа шүү хөгшөөн. Энийг ярихаасаа ч байж байна.
Уул.мн:
Тэр нь нас барсан ажилчин уу?
Ажилчин:
Би ажилчдын дунд өрнөөд байгаа яриаг чамд хэлж байгаа болохоор тодорхой хариулт өгмөөргүй байна.
Уул.мн:
1000 орчим ажилчид дундаас эр зориг, хүн чанар гаргаж өөрийг чинь ийм мэдээлэл өгч байгаад талархаж байна. Амласан ёсоор нууцыг чандлан хадгалах болно. Танай компани та нарын цалингаас гадуурх нийгмийн асуудалд хэр анхаарал хандуулж, бодитой өгөөжтэй зүйл хэрэгжүүлдэг вэ?
Ажилчин:
Цалингийн зээлээр нь барьцаалаад ер нь л боолчилж байгаа гэхэд хилсдэхгүй. Ядаж л нийгмийн даатгал суутгадаг мөртлөө төлдөггүй. Тэгсэн хэрнээ цалингийн зээл авч болоод байдаг. Яалт ч үгүй цалингийн зээлэндээ хүлэгдээд л ажиллацгааж байна.
Уул.мн:
Өөр ийм осол гарч байсан уу?
Ажилчин:
Ноднин зун манайх өгөөмөрийн уурхайд олборлолт хийж байхад идэр сайхан залуу хэлтэсийн мастер хийдэг байсан. Тэр экскегээр экске чирч байгаад гинжнээс нь төмрийн үртэс харваад зүрхнийх нь дээд талын судасруу орж нас барсан. Золгүй явдал л даа. Гэхдээ экскегээр экске чирч болдогийг мэдэхгүй. Ер нь хаана ч байсан нэг үхэл дагуулсан зүйл болдог муу ёртой газар. Манайхан дотроо болохоор байгаль дэлхийгээс их юм авч байгаа болохоор оронд нь авахыгаа авлаа гэж өөрсдийгөө тайвшруулдаг тэнэг дуракууд шдээ. Уг нь гайгүй нэг ХАБ-ын ажилтан ажилд ордог. Тэгээд энэ муу байна, чанарын шаардлага хангахгүй гээд мэргэжлийнхээ үүднээс дээшээ мэдэгдэхээр ажлаас нь халчихдаг. Тэгээд эндхийн чанар стандартгүй голоо цохьсон дүрэмтэй эвлэрээд хүлэгдчихсэн, малнууд л даа бид. Уг нь манай уурхай чинь техникээрээ бол заамартаа №1-т ордог том шүү дээ.
Уул.мн:
Байнгын анхаарал болгоомжтой байж, биеэ бодож хайрлаж байгаарай. Болж өгвөл өөр ажилд орохгүй юу даа. Ийм газар ажиллахад дотоод итгэл үнэмшил чинь зөрчилддөг бол чамд ч хэцүү.
Ажилчин:
Итгэл үнэмшил гэснээс сэтгэл их эмзэглэдэг. Сэтгэл эмзэглэдэг хамгийн хэцүү зүйл нь юу гээч. Компаний зорилго бол байгалийн хөрсийг яаж ч хамаагүй ярж, сүйтгэж алтыг нь л яаж хурдан аргаар авах нь л гол зорилго. Хүний алтан амь, онгон дагшин байгалийг хайрлах зүрх сэтгэлгүй шуналтнууд. Саяын осол л гэхэд карер шатлалтай явагдах ёстой. Тэгсэн шууд доошоо ухсан. Учир нь улайрсан, хэтэрхий шунасан. Зардал хэмнэлтээ аюулгүй байдлынхаа дээр тавьдаг болохоор алтандаа шунаж усан сангаа карертаа ойрхон барьсан. Тэрнээс нь болж энгийн ажилчдын алтан амь хохирч өөрсдөө тэгээд л үлдээд цаашаа алтаа ухаад л явна шд.
Уул.мн:
Мэргэжлийн хяналт, төрийн байгууллагын хяналт шалгалтууд очдоггүй юм болов уу, эсвэл тийм илэрхий байдлыг нь дэмжээд байдаг юм уу?
Ажилчин:
Яаж аргалдгийг нь бид мэдэхгүй ээ. Ер нь л нэг л мэдэхэд ямар ч хүмүүстэй сүжирчихсэн явдаг. Сая л гэхэд ослын газар ажилласан онцгойгийн аврагчдад долигоноод авдар авдараар нь архи зөөгөөд байсан даг.
Уул.мн:
Аврагчдыг архидуулсан юм уу?
Ажилчин:
Тэр мөстсөн хүйтэн шаврын гүнрүү цогцос хайж шумбаж орж байгааг харахад ямар ч зоригтой аавын хүүгийн зориг дутахаар юм билээ. Үхлийн хөндий болчихсон тэр гүнд дахиад яг одоо нуралт болох гээд байдаг, тэрнээс нь өмнө амжиж цогцоснуудыг олох гээд шөнө өдөргүй ажиллаж байгааг нүдээр харахад үнэхээр аймаар. Тэрэнд нь архи зориг нэмж, бас хүйтний эсрэг дотрыг нь халааж байхгүй юу. Уул уурхай маш хүнд нөхцөлд зориг шаардаж ажилладгаараа та нараас ялгаатай. Бид нар чинь ажилдаа амьдралынхаа цагний 3/2-ыг зарцуулаад гэр бүлээсээ хол аюултай эрсдэлтэй газар айдас дунд ажиллаж явдаг. Бүгд л ажлаасаа хурдан буугаад хань ижил, үр хүүхдүүдрүүгээ очихыг хүсдэг. Энгийн хүмүүсээс 5 дахин айдастай ажилладаг.
Уул.мн:
Баян Базараа гэдэг эзэн уурхай дээрээ байнга очдог уу?
Ажилчин:
Өө тэр тэнгэрийн амьтныг харж байгаагүй шдээ. Ноднин нэг ирсэн гээд л уурхай даяар шуугиад байсан. Мань мэт сураг л дуулахаас барааг нь харахгүй шд.
Уул.мн:
Одоо уурхайг хааж битүүмжилсэн байгаа юу?
Ажилчин:
Чи харин уурхайг хаасан гэж бодож байна уу, хүнд засварын хэлтэсийнхэн цаг наргүй хоёр ээлжээр ажиллаж бүх техникээ засаад паркалж байгаа шд. Нүүхэд бэлдэж байгаа. Уул 3 карер ноднин зун Заамарын иргэд газраа хамгаалж эсэргүүцээд зогсоосон. Одоо Өгөөмөрийн уул 4 гээд тийшээ орох гэж байгаа. Тэр сайхан голын ай сав, хөндий талыг ухаад доошоо хичнээн ч хол явахыг мэдэхгүй. Энэ жил тэр хөндий ч дуусах байх даа. Ухах гэж байгаа газрыг харахаар л сэтгэл өвдөөд шаналаад хэцүү байдаг. Тэгээд л бид тамхилж тайвширчихаад бид ингээгүй, өөр хүмүүс ингэж байгаа гээд өөрсдийгөө тайвшруулдаг (инээв). Цалингийн зээлээ төлөх өөр ажил олдвол би шууд гармаар байна.
Уул.мн:
Яг ямар мэргэжилтэй юм бэ, одоо Эко алтан заамарт юун дээр нь ажилладаг юм?
Ажилчин:
(Эх сурвалжаа хамгаалах үүднээс энэ асуултын хариултыг нууцалсан бөгөөд санаа нийлсэн нөхөдтэйгөө ажлаасаа гараад өөр ажилд орох чин хүсэл эрмэлзэлтэй байгааг нь уламжилж байна)
asdfa
asdf asdf asdf asdf
asdf asdf asdf aa
sdf asdf asdf asdf asdfasdf asdf adf
asdfa sdfasdf
asdf asdf asdf asdf asdfasdf af
Unen
Zaaval hen negen huuliin tseerlel hurteh yostoi
Дорж
Зоригтой, зөв сэтгэлтэй залуу байна. Хэн нэг босс нь татаад авчаасай. Өөр ажил хиймээр байгаа гэсэн байна шд
Тулга
Хаасан гээд байсан уурхай нь одоо ажиллаж бна гэсэн
Намжил
Эрүүдэн шүүлтийн сенсацийн цаана үлдчих вий дээ. Хуулийн цээрлэл хүлээх ёстой, бид нэхэн шаардах ёстой шүү
Аагий
Орилоо Ганбаа сдаг дээлийг нь нөмрөөд явуул л даа
DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com WhatsApp: 157444437443