ГАДААД ПАССПОРТ ОНЛАЙНААР ЗАХИАЛДАГ БОЛЛОО

ГАДААД ПАССПОРТ ОНЛАЙНААР ЗАХИАЛДАГ БОЛЛОО

Улсын бүртгэлийн тухай багц хуулийн шинэчлэлийн хүрээнд гуравдугаар сарын 15-наас иргэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхийг цахимаар захиалдаг болно гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлсэн билээ. Монгол Улсын иргэн гадаадаас, мөн бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болж байна.

Мөн гадаад паспорт болон иргэний үнэмлэхийн дуусах хугацааг иргэнд зургаан сарын өмнө болон нэг сарын өмнө гэсэн дарааллаар хоёр удаа гар утас болон холбогдох хаягаар нь мэдэгддэг болох аж.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх