ЗАНГАРАГАА НУУСАН Г.ЗАНДАНШАТАР

ЗАНГАРАГАА НУУСАН Г.ЗАНДАНШАТАР

УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар сая дөнгөж нэгэн чухал шийдвэр гаргаснаас болж зарим нэгэн түшмэдүүдийн царай баргар яваа сурагтай. Учир юу гэвэл: УИХ-ын дэгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж гишүүд хурууны хээгээр саналаа өгч хууль баталдаг болохоор болсон байна. Зарим нэгэн гишүүдийн царай барайж, нүд нь сүүмийх аргагүй биз. Учир нь өөрийнхөө кнопыг өвөр арын харилцаатай нэгнээрээ даруулах боломжгүй болсон гэсэн үг. Тэд цаашдаа өвөр арын хаалгаараа кнопоо даруулъя гэвэл хуруугаа тайрч өгч явуулах, эсвэл хуруугаа хээтэй юутай нь нарийн хувилж бусаддаа тарааж утасных нь оосорт зүүж өгөх гэсэн арга л байгаа. Үгүй бол заавал өөрийн биеэр чуулгандаа өглөө бүр ирж өөрөө хууль батлахад биечлэн оролцох гэсэн ганцхан сонголттой үлдэв.

Г.Занданшатарын энгийн тайван төрхний цаанаас эвгүй зангарага урсаж байгаа нь гишүүдийг сандрааж эхлэв бололтой.

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх