Нийслэлийн ИТХ-ын ээлжит болон ээлжит бус хуралдаанд Нийслэлийн ЗДТГ-ын газар хэлтсийн дарга нар болон нийслэлийн 33 агентлагийн дарга нар оролцож, өөрийн хариуцсан салбартай холбогдох мэдээллийг төлөөлөгчидөд өгч, тэдний асуусан асуултад нь хариулдаг журамтай. Тэгвэл 2019 оны 01 сарын 28 –ны өдөр хуралдсан НИТХ-ын ээлжит XXI хуралдааны үеэр төлөөлөгчдийн асуусан асуултанд хариулах ёстой Нийслэлийн ЗДТГ-ын газар хэлстийн дарга нар болон агентлагийн нарын олонхи нь тухайн өдрийн хуралдаанд суугаагүй байсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нэг бус удаа бухимдаж удаа агентлагийн дарга нарыг дуудаж хуралдаан оролцуулах үүргийг ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр хандаж хэлсэн.
Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан ээлжит хуралдааныг хүндэтгэх шалтгаангүй тасалсан НИТХ-ын зарим төлөөлөгчид болон Нийслэлийн ЗДТГ-ын газар хэлтсийн дарга, агентлагийн дарга нарт хандан хатуухан үг хэлсэн.
Тэрбээр “Гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа агаар орчны бохирдлыг хэлэлцэж байхад хэдэн хүн ирж сууж байгаа билээ, хуралдаа суухгүй, ирцийг нь бүрдүүлэхгүй, ингэвэл тэгнэ, тэгэхгүй бол тэгнэ гэдэг ийм болзолтой болзоотой, өгөөтэй аваатай нийслэлийн хувь заяаг золиослож байгаа нөхдүүд бодоорой, ийм асуудалд цааш бид эвлэрээд явахгүй шүү… Та нарыг гэрээс тань очиж, орноос чинь босгож, улаан хивстэйгээр угтах ёстой гэж байгаа бол түүнийгээ ард түмэн, сонгогчдодоо зарлаарай. Ажил хариуцсан зарим төлөөлөгчид, албан тушаалтнууд нийслэлийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй гэж байгаа бол эндэх суудлаа өгөөд явцгаа. Эхнээсээ авлигатай тэмцэх газарт шалгуулж, 10-20-иороо эрүү үүсгэгдээд, анхаарал сануулга аваад, авлига албан тушаалын хэрэгт холбогдож явж байгаа нөхдүүдэд би анхааруулаад хэлчихье.
Түүний ингэж хэлэх болсон шалтгаан нь 2019 оны 01 сарын 24-ний өдөр Соёлын төв өргөөнд болсон Нийслэлийн төрийн албан хаагчдийн зөвлөгөөн дээр АТГ-ын эрх бүхий албан тушаалтны төрийн албан хаагчидад танилцуулсан илтгэлтэй холбоотой гэж хэлж болно.
АТГ-ын эрх бүхий албан тушаалта илтгэлдээ “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 2018 онд Нийслэлийн засаг даргын тамгын газар түүний харьяа агентлагын албан тушаалтнууд холбогдсон авлигын 29 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Нийт мөрдөн шалгасан хэргийг өнгөөр ангилбал Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон 22 хэрэг, хахууль авах 5 хэрэг, хахууль өгөх 3, бусад төрлийн гэмт хэрэг 5 шалгагдсан байна. 2018 онд гэмт хэргийн улмаас 332.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 262.3 тэрбум төгрөгөөр буюу 4,1 дахин өссөн байна. Дунд шатны 1 албан тушаалтны хахуульд авсан, төсвийн хөрөнгөнөөс завшсан хохиролын хэмжээ хэдэн тэрбумаар хэмжигдэж байна” гэсэн юм.
НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд АТГ-ын олон нийтэд хандан мэдээлсэн илтгэлийг үндэс болгож, нийслэлийн ЗДТГ-ын харьяа агентлагийн албан тушаалтнууд болон зарим нэг төлөөлөгчдөд хандаж хэлсэн дээрх үгийг зориуд мушгин гуйвуулж, Хурлын дарга С.Амарсайхан ангийн нөхдөө, НИТХ-ын 10-20 төлөөлөгчийг АТГ-т шалгагдаж байгаа гэж хэлсэн мэтээр түүнийг “харлуулах” гэж оролдож байгаа нь харамсалтай.
Нийслэлийн хэд хэдэн агентлагийн дарга, хэлтсийн дарга, удирдах албан тушаалтнууд АТГ дээр асуудалтай байгаа гэдгийг үнэндээ С.Амарсайхан биш АТГ-ын хариуцлагатай албан тушаалтан олон нийтэд анх мэдээлсэн хүн юм.
Нийт 0