Мөсөн уулаар зүйрлэх юм бол М.Энхболд манан бүлэглэлийн дөнгөж нүдэнд харагдах хэсэг нь. Түүнийг унагах гэж 40 гаруй хоног тэмцэж, 40.000 хүн эсэргүүцлийн жагсаал хийж, шударга үнэний төлөө тэмцэл эхлүүлсэн хоёр намын төлөөлөгчид болох 5 УИХ-ын гишүүд, дээр нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нийлээд арай гэж огцрууллаа. М.Энхболд гүргэр болохоор ажлаа өгөхгүй байгаад байсан биш юм. Манан бүлэглэлийн суурь хундаам тийм бат бөх бөгөөд тэдний удаан нэхсэн бохир сүлжээ мөсөн уулын нүдэнд харагдахгүй хэсэг гэсэн үг юм. Одоо нийслэлийн засаг даргын асуудал дээр тэд хүчээ нэгтгэж байгаа.
Тиймээс түүний нийслэл дэхь бүтцийг задалж чадвал Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, тэмцэгч 5 гишүүний жинхэнэ тэмцэл биелэлээ олж эхэлнэ. Чадахгүй бол М.Энхболдыг огцруулсаны хэрэг гарахгүй.
Нийт 0