С.ПАУШОК МОНГОЛЫН БИЗНЕС, УЛС ТӨР, С.БАЯРЫН ”ПЕТРОВИС”-Д БАЙДАГ ХУВИЙН Ч ТУХАЙ... 

С.ПАУШОК МОНГОЛЫН БИЗНЕС, УЛС ТӨР, С.БАЯРЫН ”ПЕТРОВИС”-Д БАЙДАГ ХУВИЙН Ч ТУХАЙ... 

- Дөрвөн жилийн дараа 2011 оны намар Москвагийн Крылатская гудамжин дахь хүн анзаарамгүй офист хоёр жийп иржээ. Монгол дахь Паушокийн бүх активыг $25 саяар авах тухай тэд урьдчилаад тохиролцчихсон байсан юм. Тордайн Ганболд машиндаа суухад цуваа тэр даруй нисэх буудлыг чиглэлээ. 
- Хар алт.  Паушок алт олборлолтоор ажлаа хязгаарласангүй. Нефть боловсруулах нэг ч үйлдвэргүй улсад бизнесээ өргөжүүлэхийг тэр хүсч байв. Монголчуудад орчин үеийн үйлдвэр барих мөнгө ч, мэдлэг ч байсангүй. Стратегийн салбартаа хятадуудыг оруулахаас айна. Оросоос бүхий л нефть бүтээгдхүүнийг онцгой эрхтэй борлуулагч “Ник”, “Петровис” хэмээх хоёр монгол компани нийлүүлж, бөөний үнээ тулгана. Паушок тэднийг эрх баригчидтай сүлбээтэй хэмээн үздэг. 
- 2 сая тонн нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахын тулд $600 саяыг олох ёстой байлаа. Паушокт тийм мөнгө байсангүй. 2006 онд тэрээр Чехийн Czech Export Bank (50%)-аас мөнгө босгон өөрөө төслийн 15% -ийг санхүүжүүлэхээр болов. ”Лукойл”-оос жилд 2 сая тонн түүхий нефть авч боловсруулах гэрээ хийв. Гэвч сайхан төлөвлөгөө нэг л өдөр нуран унажээ. 
- Оросуудын асуудал. 2006 оны зун Монголд ерөнхий сайд Михаил Фрадков ирэв. Хоёр талын уулзалт дээр Монголын аж үйлдвэрийн сайд Б.Жаргалсайхан Паушокийг нефтийн үйлдвэрийн санаагаа ярьж өгөхийг хүсчээ. Өргөн далайцтай төслийн тухай яриа Фрадковын уурыг хүргэж орхив. 
- Гэвч Паушок тун чухал нэг нөхцлийг тооцсонгүй. Нефть боловсруулах үйлдвэр нь Оросын нефтийг борлуулагч компаниудын санаанд яавч нийцэхгүй. 2007 оны 10 дугаар сард ерөнхий сайд болсон Санжийн Баяр мөнөөх хоёр дилер компанид хяналтын бус ч томоохон хувь эзэмшдэг ажээ. “Монгол нутаг түүн шиг муу хүнийг хорвоод төрүүлээгүй” гэж хамаг гай зовлонгийнхоо эх үндэс гэж үздэг хүнийхээ тухай Паушок хэлж байна. 
- Одоо тэр ёсорхохгүй байж болно. Учир нь одоо тэр Орост, Баяр Америкт байна. Харин тэр үедээ ерөнхий сайдтай санал зөрөлдөх нь аюултай үр дагаварт хүргэж мэдэхээр мэдэхээр байсан.
Гэхдээ төрийн түшээд түүний бизнесийн ганц аюул бас хараахан биш байлаа.
- Алтан ордны улс. Паушокийн хувьд нинжа нар ёстой гамшиг байжээ. 2004 оноос эхлэн “Алтан дорнод Монгол”-ын орд руу тэд бөөнөөрөө десантлан бууж эхлэв. 
- Алтны үнэ өсөхтэй уралдан нинжагийн тоо үржиж байлаа. 2006 онд компаний талбай дээр хувиараа олборлогчдын тоо 10 000-д хүрчээ. Хамгаалалт хүч хүрэхээ болив. “Бид хүч хэрэглэн, тусгай хэрэгсэл ашиглаж болохгүй байлаа. Тэгвэл үндэстэн хоорондын асуудал болно. Манайх гадны компани шүү дээ” гэж Паушок ярьж байна. 
- Цагдаад хандаад нэмэргүй. Хамгаалалтынхны цагдаад өгсөн этгээд хагас цагийн дараа 3000 төгрөгийн (ойролцоогоор $2) торгууль төлчихөөд ахиад л алт руу дайрна. Паушок засгийн газар, хүчний байгууллагыг захидлаар дарсан ч үр дүн гарсангүй.
- Харин энэ зуур Паушокийн бульдозерчдын ухсан 50 метрийн карьерт жинхэнэ хот босчээ. Шуудайгаар түүхий эд гүнээс гарган, газар дээр нь угаадаг эмэгтэйчүүд, хөгшид оролцсон мянга мянган хувиараа олборлогч дүүрэв. Дээшээ гараад ирэхэд нь тэднийг архитай дэлгүүр, амрах гэр, янхан хүртэл бэлэн хүлээж байна. 
- Компанийн тооцоогоор зуны гурван сард нинжа нар $15 сая долларын үнэ хүрэх 300 кг цэвэр алт олборложээ.
Монгол маягийн зэрлэг өрнөд 2006 оны 9 сард алга болжээ. Тэгэхэд Паушокт тусгай салаа гаргаж өгч олборлогчдыг хүчээр тараахыг зөвшөөрсөн юм. 10 мянга илүү монголчуудыг Паушок машинаараа хэдэн зуун километр ачиж эзгүй талд тарааж орхижээ. Монголын эрх баригчид монголчуудыг гэр гэрт нь хүргэж өгөхийг хүссэнгүй. Паушок ч бас ийм үүрэг өөртөө хүлээсэнгүй. “Хаягаар нь хүргэж өгдөг такси юм уу, би? Гэр сууринг тэр чигээр нь ачиж зайлуулсан” гэж тэр хэллээ.
- Дампуурал. Олон дайсантай болж буйгаа ойлгосон Паушок хамгаалалтдаа анхаарч эхэлжээ. 
- 2006 онд Монголын парламент зэс олборлолтод гэнэтийн ашгийн татвар оногдуулах хуулийн төсөл хэлэлцлээ. Гэнэт депутатуудын нэг нь энэ татварыг алт олборлогч нарт ч хамаатуулах санал гаргав. Унци алтны үнэ $500-аас илүү гарвал ашгийн 68% байхаар татвар тогтоосон байна. 
- Ийм татвар төлбөл бизнесээ орхихоос аргагүй болохыг Паушок тооцоолжээ. Тохиролцох гэсэн оролдлого бүтсэнгүй. Монгол дахь хамгийн том алт олборлогч, Паушокийн гол өрсөлдөгч Boroo Gold компани Засгийн газартай хуулийн өөрчлөлтөд үл хамаарах тогтвортой байдлын гэрээтэй байв. 
- Үлдсэн нь чимээгүйхэн хар зах руу шилжлээ. 
- Паушок дайтахаар шийдэв. Паушок Стокгольм дахь олон улсын арбитрын шүүхэд $1,5 тэрбумын хохирол нэхэмжлэн хандлаа. 
- Дөрвөн жилийн турш компанийн бизнес зогсож, уурхайнууд хаягджээ. Энэ хооронд улсын хэмжээнд алт олборлолт албан ёсоор 2007 оны 25 тонноос 2011 онд 4 тонн болтол буурч, нинжа нарын тоо тасралтгүй өсчээ. Банкинд хадгалуулсан алтыг Монголын эрх баригчид албадан борлуулж, мөнөөх 68 хувийн татварт суутган авчээ. 
- Паушокийн эсрэг хэргийг үүний дараа гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гээд хаасан байна. Борис Игошиныг хилээр нэвтрэхийг хориглож таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул Орос руу эмчилгээнд явж чадахгүй байсаар 2009 оны намар Монголд нас баржээ.
- Асар их өр зээлийн дарамтаас болж Паушок бизнесээ Монголын бизнесмен Тордайн Ганболдод худалдахаас аргагүй болжээ.
- Goldstream Mongolia компанийг эзэмшигч энэ залуу, Баярын намтай холбоотой тул асуудлыг шийдэх амлалт өгсөн байна. Гэвч гэрээ хийгдсэнээс хойш удалгүй буюу 2012 оны 1 сард засаг өөрчлөгджээ. Ганболдыг удаан хугацаагаар биш ч гэсэн баривчлаад тавив. 
- Эдийн засгийн яамны дэд сайд, өмнө нь Монголбанкны тэргүүн байсан Очирбатын Чулуунбатын Forbes-д хэлснээс үзвэл, компанийн эд хөрөнгийг битүүмжлэх үед Паушокийн хөрөнгийн 30 хувийг ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын гэр бүлд шилжүүлсэн баримт олдсон гэх. Одоо бол Ганболд ямар ч хувьцаа хэнд ч шилжүүлж өгөөгүй хэмээн баталж байна. 
- Харин ч Газпромбанкаас 2006 онд авсан $30 саяын зээл хөрөнгө оруулалт бололгүй алга болсон, Японы Itochu компаниас лизингээр авсан тоног төхөөрөмж мөн сураггүй гээд хэцүүхэн өв хүлээж авснаа тэр учирлаж байгаа юм. Харин Паушок хоёрдмол санхүү хөтөлдөг байсан гэдгийг няцааж “Компанийг маань Goldman Sachs худалдаж авахаар бэлтгэж байсан. Тийм зөрчлийг шинжээчид дор нь илрүүлчих байсан” гэж мэдэгдлээ.
- Компаниа зарсан $25 саяыг Паушок тэр даруйд нь зээлдүүлэгч нартаа тарааж өгчээ. Гэвч тэрээр Газпром банкин дахь бас төдий хэмжээний дүн бүхий зээлийн хариуцагч тул одоо Ганболдыг уг зээлийг төл хэмээн ятгаж байна. 
- Ганболд хариуд нь ёс суртахууны үнэт зүйлд анхаарал хандуулахыг уриаллаа. “Паушок ханхүү шиг ирээгүй. Тэр Монголд эгэл жирийн иргэн хүн байхдаа ирж их зүйлийг амжуулсан. Улс оронд гомдох учиргүй гэж бодож байна. Байлдагч шиг ирээд генерал шиг болтлоо өслөө. Монгол газар шороон дээр, Монголын хуулийн дагуу, Монголын ард түмэн, алтны нөөцийн буянаар шүү.”
 

П.Ган-Очир орчуулав /24цаг.мн/

Нийт 0

Сэтгэгдэл үлдээх