Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан зарим алба хаагчдад цол олгох, албаны шагналаар шагнах арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Хүндэт тэмдэг”-ээр нэг, “Тэргүүний ажилтан” тэмдгээр 11, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 7 буюу нийт 19 алба хаагчийг шагнасан юм.
Харин ОБЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолыг 7, хошууч цолыг 9, ахмад цолыг 4, ахлах дэслэгч цолыг 5, дэслэгч цолыг 2 алба хаагчид тус тус олголоо.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа болон тулгын чулууг тавилцсан үе, үеийн ажилтан, алба хаагчид та бүхэн тусгаар тогтнолын бэлгэдэл болсон энэхүү түүхт өдөр ажил, үйлсээ үнэлүүлж, цол нэмсэнд баяр хүргэе. Шагнал, урамшуулал гэдэг ажил, үйлсийн хэмжүүр ч үүрэг, харицлага дагаж байдаг онцлогтой. Алба хаагчид та бүхний минь хийморь босоо, ажил, үйлс нь өөдөө байж, амжилт бүтээл нь арвин байх болтугай" гэлээ.
Нийт 0